Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO 9001:2015 шинэ стандартыг хэрэгжүүлэх ОУ-ын гэрчилгээ олгох сургалтанд урьж байна

30 Mar 16


Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO 9001:2015 шинэ стандартыг хэрэгжүүлэх ОУ-ын гэрчилгээ олгох сургалтанд урьж байна. ISO 9001:2015 шинэ стандартыг хэрэгжүүлэх сургалт Энэхүү сургалтаар та ISO 9001:2015 Чанарын Удирдлагын Тогтолцоо (ЧУТ)-г хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг ба ур чадварыг эзэмшинэ. Сайн байгууллага чанарыг ойлгодог, харин шилдэг байгууллага түүнийг хэрэгжүүлдэг. Үр бүтээлгүй тогтолцоо таны хамаг цаг, мөнгө болон хэрэглэгчийг үрдэг. Тиймээс, тогтолцоогоо эхнээс нь зөв бий болгох нь чухал юм. ISO 9001:2015 стандарт дээр суурилсан тогтолцоог хэрэгжүүлэх нь таны бүтээгдэхүүн үйлчилгээг тасралтгүй сайжруулах арга зам юм. Байгууллагынхаа өнөөгийн төлөв байдалд дүн шинжилгээ хийж ISO 9001:2015 стандартын үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах ур чадварыг та энэ сургалтаар эзэмшинэ. Алхам алхмаар хэрэгжүүлэх арга барилыг хэрэглэснээр та хэрэгжүүлэлтийн төлөвлөгөө гаргах, шаардлагатай баримт бичигүүдээ бий болгох, ЧУТ-гоо хянах болон тасралтгүй сайжралтыг хангах арга хэрэгсэлд суралцах болно. ________________________________________ Хэн оролцох вэ? • ISO 9001:2015 ЧУТ-ны төлөвлөлт, хэрэгжүүлэлт, баримтжуулалт болон хяналтанд оролцдог хэн бүхэн • ISO 9001-ийн шаардлагуудыг хэрхэн ойлгоход суралцахыг хүсч байгаа хүмүүс • ISO 9001-ийг хэрэгжүүлэх гүйцэтгэх захиралууд болон менежерүүд “ ISO 9001-ийн баталгаажуулалтыг BSI-тай хийснээр бид хэрэглэгчдээ гайхалтай үйлчилгээ хүргэх тухай үүрэг амлалтаа баталгаажуулах юм”. Би юу сурах вэ? • ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэхдээ PDCA мөчлөгийг мөрдлөг болгох • ISO 9001:2015-ыг хэрэгжүүлэх байр сууринаас стандартын шаардлагуудыг болон гол ойлголтуудыг авч хэлэлцэх • ISO 9001:2015 стандартын гол ойлголтууд ба шаардлагууд • ISO 9001:2015-ээр шаардагдах баримтжуулсан мэдээлэл • Зөрүүгийн шинжилгээг хэрэглэж өнөөгийн тогтолцоондоо дүн шинжилгээ хийх нь Надад ямар ашигтай вэ? Энэ сургалтанд оролцсоноор та: • Үр бүтээлтэй ЧУТ-г хэрэгжүүлснээр байгууллагын үр ашиг мэдэгдэхүйц нэмэгдэнэ • Хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаж нөөцөө тодорхойлж сурна • Менежментийн шалгарсан арга хэрэгсэл техникуудыг хэрэглэн шилдэг туршлагыг нэвтрүүлнэ • Хэрэглэгчийн шаардлага болон зах зээлийн өөрчлөлтөд илүү мэдрэг тогтолцоог нэвтрүүлнэ • Хэрэглэгчийн шаардлагыг тасралтгүй хангаж хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бүрдүүлдэг бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангана • Сургалтыг дүүргэснээр 16 CPD оноотой болно Төлбөрт юу багтсан бэ? • Хоёр өдрийн сургалт • Сургалтын материалууд • Үдийн хоол • Цай, кофе, хөнгөн зууш • Олон улсын BSI сургалтын Aкадемийн гэрчилгээ “Модуль 1”, “Модуль 2”